Skip to content

“Монголын Үндэсний Тайлагнал Аудит” ХХК нь 2017 онд санхүү, аудитын салбарт чанартай, хараат бус мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх зорилготойгоор анх үүсгэн байгуулагдсан. Бид 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Сангийн яамнаас

  • Нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ
  • Аудит баталгаажуулах үйлчилгээг эрхлэх албан ёсны тусгай зөвшөөрлийг авснаас хойш тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Манай компани нь салбартаа хурдацтай өсөн дэвжиж, үзүүлж буй үйлчилгээний чанар, харилцагчийн сэтгэл ханамж, мэргэжлийн өндөр түвшний гүйцэтгэлээрээ ялгарч 2020 оноос эхлэн Монгол Улсын аудитын салбарын “ТОП-20” аж ахуйн нэгжээр шалгарч 2023 оноос эхлэн “ТОП-10”-т тасралтгүй эрэмбэлэгдэн тэргүүлэгч аудитын компаниудын нэг болж өсөн дэвжсээр байна.